Монгол улсын ерөнхийлөгчийн 2019 оны "Хүүхэд хөгжил, хамгааллын жил болгон зарлах тухай” 60 дугаар зарлигт "Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх” нь нэн чухал юм хэмээн онцлон тусгасан байдаг. Энэ ч утгаараа Дорнод аймгийн ГБХЗХГ-аас 2019 оныг "ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД БҮХ НИЙТИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ" болгон зарласан билээ.
Энэхүү зорилтот жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье" аймгийн эцэг эхийн зөвлөгөөнд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн хүрэлцэн ирж эцэг эхчүүд дээ мэндчилгээ дэвшүүллээ. Уг зөвлөгөөнд АЗДТГ-ын НБХ-ийн дарга О.Байгалмаа болон агентлагын удирдлагууд, Сум, багийн Засаг дарга, хамтарсан багийн гишүүд, байгууллагын эцэг эхийн зөвлөл, эцэг эхчүүд нийт 520 хүн оролцож, Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргын талаар зөвлөлдлөө.
ЗӨВЛӨГӨӨНӨӨР:
-Орон нутгийн "Хамтарсан багийг санхүүжүүлэх гэрээ"- байгуулахаас гадна гэрээний хавсралтаар "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжиж буй бодлогын баримт бичгийн багцыг гадрууллаа...
-Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргын талаар сонирхолтой илтгэл лекцийг хүргэлээ
-Угийн бичиг хөтлөх аргачлал
-Хуримын үйлчилгээний танилцуулга зэргийг эцэг эхчүүд дээ хүргэж ажиллалаа
ЗӨВЛӨГӨӨН "Эрсдэлтэй гэр бүлтэй ажиллах хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах сургалт, "Гэр бүлийн хөгжил, дэвшил хөтөлбөр"-т хамрагдаж буй 14 сумаас сонгогдсон өрхүүдэд "Гэр бүлийн боловсрол олгох модуль 1,2,3 сургалт"-аар үргэлжилж байна.
ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГАД СУРАЛЦАХААР ХҮРЭЛЦЭН ИРСЭН ЭЦЭГ ЭХЧҮҮД ДЭЭ БОЛОН ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГУУД ДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
ХҮҮХЭД НЭГ ЭРДЭНЭ-ХҮМҮҮЖИЛ МЯНГАН ЭРДЭНЭ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30866
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих