Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг буурулах, гол нур, булаг, шанд, уст цэгүүдийн орчны хог хаягдлыг цэвэрлэх, усны бохирдлыг бууруулах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 25-ны өдрүүдэд” Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудыг татан оролцуулан зохионбайгуулах тухай аймгийн Засаг даргын А/218 дугаар захирамж гарлаа.
Тус захирамжид:
2.Бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган сумтай хамтран ажиллаж, ажлын үр дүнг тухай бүрт нь аймгийн Засаг даргын зөвлөлд тайлагнахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Б.Эрдэнэбая/-т даалгасугай
3.Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахтухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллахыг бүх шатны Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Б.Эрдэнэбаяр/-т тус тус даалгасугай
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат-д үүрэг болгосугай. гэжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31053
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих