1939-1940 онд одоогийн Дорнод аймгийн дарга байсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Ламжав: "Аав ээжийн цэцэг цэрвүү шиг охид амьнаасаа уйдаагүй, эрх танхилдаа дураараа дургиагүй юм.
Ижийтэй нь хамт бүүвэйлэн өсгөсөн эх сайхан нутаг усныхаа төлөө тэд дайнд мордсон юм.
Ийм түүхийг би л лав дуулаагүй юм. Магадгүй энэ дэлхий дээр байхгүй ч байж мэдэх юм гэж” дурьдатгалдаа бичсэн байдаг...
"Тэд бидний төлөө...бид тэдний төлөө” уриан дор Халх голын 80 жилийн ойг угтаж Ахмад дайчдыг алдаршуулах зорилгоор сумын музейд баяжилт хийхэд зориулж 1939,1945 оны ахмад дайчид, 16 бүсгүйчүүдийн материалыг М.Лхамаар ахлуулсан ажлын хэсэг цуглуулж "БАХАРХАЛЫН ТАНХИМ”-ын ажил 80 хувьтай явж байна.
Ажлын хүрээнд хийгдсэн ажлын танилцуулга:
• 1939, 1945 оны дайнд оролцсон ахмад дайчин, 16 бүсгүйн лавлагаа авсан.
• Халх голын дайнд мордсон 16 бүсгүйчүүд, ахмад дайчдын материалыг цуглуулж байна.
• Халх голын ялалтын 80 жилийн ойн баярын Нээлтийн үйл ажиллагаанд 30 гаруй иргэдийг Засаг даргын дэмжлэгээр оролцуулсан.
• Баяндун сумын ОНСТ-д Ахмад дайчдын булан байгуулах бэлтгэл ажилд ороод байна.
• Улаанбаатар хотын нутгийн зөвлөлтэй хамтран Улаанбаатар хотноо амьдардаг ахмад дайчдын үр хүүхэд, ач зээ нартай уулзах уулзалтыг зохион байгууллаа.
• Дорнод аймагт амьдарч байгаа ахмад дайчдын үр хүүхэд, ач зээ нартай уулзах уулзалтыг зохион байгуулсан.
Ахмад дайчдыг алдаршуулж сумын музейд бахархалын булан байгуулахад дэмжлэг үзүүлж хандив өгсөн иргэд
2019 оны 05 дугаар сарын 05-ны Д.Баярмаа, Д. Цэгмэд, Д.Оюун, Л.Долгормаа, Ц.Цэндэм, З.Долгорсүрэн, Б.Дулам, Г.Бадамцэрэн, З.Оюун, Б.Жаргалсайхан, Г.Дашдорж, Л.Гантөмөр, Г.Дуламсүрэн, Ц.Чимэдцэрэн, Б.Баттөмөр, Ц.Балжмаа нар тус бүр 5000 төгрөг
Улаанбаатар хотын Нутгийн зөвлөлийн ахмадууд Ц.Цэдэндамбаагийн үр хүүхэд-60.000, Ц.Чимэдцэрэн-10.000, Ц.Рэгзэдмаа-10.000, Н.Хандам-10.000, Ц.Цэндэм-5000, Б.Цэцэгбат-10.000 төгрөг, Л.Дашдорж-50.000, Ж.Баяржаргал-10.000, С.Балжинням-50.000 төгрөг / УБ хот/ хандив өргөлөө.
Эх сурвалж: Баяндун Сум Мэдээллийн Ажилтан

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31352
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих