Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн урилгаар Норвегийн вант улсын Эпидимологич Петер Хопп ахлагчтай мал эмнэлгийн хүрээлэнгийн төлөөлөгчид Дорнод аймагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Засаг дарга тэргүүтэй холбогдох удирдлагуудтай уулзалт хийлээ. Уг ажлын хүрээнд Норвеги Улсын Мал эмнэлгийн салбарын төлөөлөгчид манай аймагт ажиллаж, Мал эмнэлгийн газар, сумын Мал эмнэлгийн тасаг, хувийн мал эмнэлгийн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, төрийн бодлогын хэрэгжилт, эрдэм шинжилгээний ажилтан, хувийн мал эмнэлгийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаарх судалгааны ажлуудыг хийх юм.
Норвегийн вант улсын Мэл эмнэлгийн хүрээлэнгийн Эпидимологич Петер Хопп, Вирусологич Торфин Молдал, хүнсний бактериологич Ханна Жоан Иоргенсен нар 7-р сарын 2-ны өдрийг хүртэл Дорнод аймагт ажиллана.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31448
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих