Жүншинь Агентлагийн мэдээ: “Бүс ба зам” зөвлөхүүдийн нэгдсэн холбоо, Хятад Монгол Оросын зөвлөхүүдийн хамтын ажиллагааны төв гоцлон зохион байгуулж, ӨМӨЗО-ны хөгжлийн судалгааны төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад Монгол Оросын зөвлөхүүдийн форум 2019” ӨМ-ын Хөх хотод нээлтээ хийжээ. Тус форум нь “Хятад Монгол Оросын эдийн засгийн хонгил: хөгжил цэцэглэл, хамтын ажиллагаа, хамтаар ашиг хүртэх” уриан дор болж байгаа юм.
Хятадын Төрийн зөвлөлийн хөгжил судалгааны төвийн олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Тао Пиншэн хэлэхдээ: энэ удааны форум нь “Бүс ба зам”, тэрчлэн Хятад Монгол Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтын явцад бодлогын уялдаа, худалдаа хийх, ногоон банк санхүү, иргэдийн санаа бодол зэргийг уялдуулж, бүрэн гүйцэд солилцоо хийж, хамтдаа “Бүс ба зам” бүтээн байгуулалтын өндөр түтшин бүхий өөрчлөлтөд оюун ухааны дэмжлэг үзүүлэх нь чухал ач холбогдолтой юм гэжээ.
“Хятад Монгол Оросын зөвлөхүүдийн форум 2019” 2015 онд байгуулагдаж, өнөөг хүртэл 5 удаа зохион байгуулж байна.
ХОУР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих