Эрхүү мужийн мэргэжилтнүүд ЗХУ-ын Маршал Георгий Жуковын хөшөөг Халхгол суманд босгох ажлыг гүйцэтгэж дуусжээ. Энэ тухай Эрхүү мужийн засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
"Эрхүү мужийн мэргэжилтнүүд Маршал Георгий Жуковын 4 м өндөр хүрэл хөшөөг босгох ажлыг гүйцэтгэж дуусжээ. Хөшөөг Халхгол суманд байршуулсан юм” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Эрхүү мужийн амбан захирагч Сергей Лавченко нар өнгөрсөн оны 6 дугаар сард хөшөөг босгох тухай тохиролцоонд хүрсэн юм.Гэрээг ОХУ-ын Уран барималчдын академийн гишүүнАлександр Мироновтой байгуулжээ.
Георгийн Жуковын удирдсан Халхын голын дайнд ЗХУ болон Монголын дайчид ялалт байгуулсны 80 жилийн ой энэ онд тохионо.
Халх гол сумын шинэ төвийг барьж байгуулах ажлыг9 дүгээр сарын 3-нддуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд ойн баярын арга хэмжээний үеэрОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирэх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих