Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотноо "Халхын голын аханд дүүс" үзэсгэлэн Монгол Улс, ОХУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "халхын голын ахан дүүс" үзэсгэлэн наймдугаар сарын 6-нд А.К.Кузнецовын нэрэмжит музейд нээлтээ хийжээ.
Уг үзэсгэлэн нь анх удаа Чита хотод хоёр улсын хамтарсан үзэсгэлэн тэр дундаа дайны сэдэвтэйгээрээ олон нийтэд танилцуулагдаж буйгаараа онцлог юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд 100 гаруй хүмүүс оролцсон бөгөөд есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Тус үзэсгэлэнгээр дамжуулан хүүхэд залуучуудад эх оронч үзлийг сурталчлах зорилготой аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31802
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих