Халх гол суманд хэрэгжиж буй "Шинэ сум" төслийн бүтээн байгуулалтад хугацаат цэргийн алба хаагчид гар бие оролцож, хүч хөдөлмөрөө зүй ёсоор үнэлүүлж байна.
Тэртээ 80 жилийн өмнө тэнгэр халхалсан хар утаа Халхын голын хөвөөнд суунаглаж, халдах дайсны исгэрэх сум аадар адил шаагиж, Монгол Улсын дархан хил дээр дайны гал дүрэлзэж байв. Түүхийн хуудаснаа "Зарлаагүй дайн” хэмээн тэмдэглэгдсэн эл үйл явдлаас хойш 80 жил, 80 намар улирчээ. Нэг талаас ЗХУ, БНМАУ, нөгөө талаас Япон, Манж-Го гэсэн дөрвөн улс оролцсон эл дайн нийт 20 мянга гаруй хүний алтан амийг авч одсон гэдэг. Өдгөө үр хойч нь 80 намрын түүхэн жимээр эцэг өвгөдийнхөө алдаа оноог дэнслэн хөвөрсөөр. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулж буй "Mongolia today 2019” олон улсын гэрэл зурагчдын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт ажиллаад ирлээ. Түүхэн ялалтын жимээр аялсан фото сурвалжилгаа хүргэж байна.
Халхын голын ялалтын 45 жилийн ойгоор хамгийн ширүүн тулаан болсон гэгддэг Хамар даваанд босгосон "Ялалт" хөшөө өнөө ч тэнгэр багнадан сүндэрлэсээр...
Халхын голын ялалтын 15 жилийн ойгоор Зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалд зориулан босгосон Ерэн баатрын хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй Япон улсын гэрэл зурагчин Канако Ониши.

Халх гол сумаас холгүй орших "Их бурхант" цогцолбор

Түүхэн ялалтаа угтаж буй дорнодчууд хөшөө дурсгалаа сэргээн засварлаж байв.

Зүүн гар талаас япон гэрэл зурагчин Канако Ониши, МГЗНХ-ны ерөнхийлөгч Б.Батбаатар, гэрэл зурагчин С.Бадамханд, "МОНЦАМЭ" агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабал, япон гэрэл зурагчин Такэши, ОХУ-ын "Рио новости" агентлагийн гэрэл зурагчин Владимир Астакович.

Халх гол суманд хэрэгжиж буй "Шинэ сум" төслийн бүтээн байгуулалтад хугацаат цэргийн алба хаагчид гар бие оролцож, хүч хөдөлмөрөө зүй ёсоор үнэлүүлж байна.

"XIII зуун" цогцолборт саатах үеэр буудай тээрэмдэж буй ах, дүү хоёр олон улсын гэрэл зурагчдын дуранд өртөж гаднын томоохон хэвлэлүүдэд нийтлэгдсэн билээ.

"Шинэ сум" төслийн бүтээн байгуулалт 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх сарын сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн хөдөө арал орчимд.

Дорнод Монголын уудам талд өдөр шөнөгүй "тонголзох" нефтийн цооногууд зам зуур цөөнгүй тааралдах аж.
Засгийн газрын мэдээ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31920
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих