Манай монгол улс, Оросын холбооны улстай олон жилийн найрсаг найрамдалт харилцаа, холбоо, хамтын ажиллагаатай явж ирсэн түүхтэй . Энэ жил Халхын голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Цагаан-Овоо сумын нутагт байрлах "Моеылийн хошуу” хэмээх газар Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын самбарыг нээх ёслолын үйл ажиллагаа боллоо.
Цагаан-Овоо сумын Баян-Гол багийн нутаг Моеылийн хошуу гэдэг энэ газарт 1939 оны үед Зөвлөлтийн цэргийн нисэх онгоцны буудал байсан талаар түүхэнд бичиж үлдээсэн байдаг.
Нисэх буудал дөрөв, таван жил байх хугацаанд, сургууль хийж байсан хоёр онгоц унаж сүйрсэн харамсалтай үйл явдал болж 5 нисгэгч амь насаа алдсан байдаг байна. Өнөөдөр тэр нисэх буудал байсан газрын баруун урд хошуун дээр буюу энэ газарт сүйрсэн онгоцны нисэгч нарын шарилын дэргэд гэрэлт хөшөө, дурсгалын самбарыг шинээр босгон нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга Ш.Ёл, Дорнод Их сургуулийн захирал Э.Ундармаа, Цагаан-Овоо сумын Засаг дарга Т.Баярмагнай, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Өвөрбайгалийн улсын их сургуулийн захирал Иванов Сергей Анатольевич тэргүүтэй төлөөлөгчид, Хилийн 0132 дугаар ангийн албан хаагчид, Цагаан-Овоо сумын иргэд оролцлоо.
Тухайн үед агаарт нисэх онгоцоор байлдааны сургууль хийж хөөцөлдөн буудалцах, шүхрээр буух, хоёр онгоцны хооронд хий дүүргэсэн маш том даавуун уут оосорлон нисч явах зуураа буудах, онгоцтойгоо агаарт элдэв янзаар эргэх, хааяа шөнө прожектор гэрэл тусгаж, сумын төв хавь ойрыг өдөр шиг гэрэлтүүлэх, тэнгэр өөд гэрлээ тусган солбицуулж, тэрхүү нисэх буудлынхан сахилга баттай байхаас гадна ард иргэдэд маш их туслахаас гадна нутгийн иргэдийн эрүүл мэндэд анхаарч эмч доктор илгээдэг байв гэж Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул зохиолч, орчуулагч Г.Амар "Миний тавилан” номондоо бичсэн байдаг байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=32268
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих