Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлөөс "Ахмад настан-Хэрэглэгч” аяны хүрээнд өнөөдөр Хэрлэн сумын 11 багийн ахмадын хэсгийн хорооны ахлагч нартай уулзав.
Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн дарга Ч.Ганбат болон холбогдох газар, хэлтэс, байгууллагын удирдлагууд ахмадуудын санал хүсэлт, тэдэнд тулгамдаж буй асуудлууд, орон нутагт гарч буй хэрэглэгчийн эрхийг зөрчсөн асуудлууд, ахмад настнуудын зөвлөмжийг сонсч, тэдний асуусан асуултад холбогдох албаны хүмүүс хариулт, дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.
Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газраас төр засгийн болон аймаг, орон нутгийн бодлого, шийдвэр, тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэсэн бөгөөд Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, хэлтсүүд 11 багийн ахмадуудаас төлөөлөл болгон сонгож гарын бэлэг гардуулан өглөө.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=32356
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих