Орон нутгийн баялаг бүтээгч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санал санаачилгыг сонсож аймаг, орон нутгийн бодлого, шийдвэрт тусгаж хэрэгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой "Баялаг бүтээгчдээ сонсох өдөр” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар сар бүрийн 05-ны өдрийг "Баялаг бүтээгчдээ сонсох өдөр” болгосон. Өнөөдрийн арга хэмжээг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран зохион байгуулж Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулж буй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, хүнсний үйлдвэрийн баялаг бүтээгчид, "Старт-ап” хөтөлбөрийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг 60 орчим жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, сурталчлан оролцож байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих