2019 оны 2-р ээлжийн цэрэг татлагад Дорнод аймгийн 14 сумын сумаас цэргийн албанд татагдах зарлан дуудах хуудас авсан 18-25 насны залуучууд хамрагдаж байна. Маргааш буюу /2019.10.16/-ны өдөр 2018 оны 2 дугаар ээлжээр цэцэгт татагдсан цэргүүдийг албан ёсоор аймгийн удирдлагууд угтаж авах үйл ажиллагааг 16 цагт хөгжимт драмын театрт болно. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн 0146, Сүхбаатар аймгийн зэвсэгт хүчний 338-р анги, Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүдээс халагдан ирж буй залуус Монгол дайчдын хөшөөнөөс төв замаар дуутай жагсаалаар алхаж хөгжимт драмын театр болох угталтын ажиллагаанд оролцох юм.
Эх сурвалж: Dornod.today
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=32402
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих