х нь хамт үдэн гаргаж өглөө.
Дайчдаа үдэн гаргах арга хэмжээнд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Цэргийн штабын дарга дэд хурандаа О.Ганзориг, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0146 дугаар ангийн захирагч Хурандаа П.Мөнхбаатар болон сумдын Тамгын газрын дарга нар оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат дайчиддаа хандан үг хэлсэн бөгөөд зарим залууст цэргийн албаа нэр төртэй хаахыг хүсэн ерөөж гарын бэлэг гардуулан өгөв.
Энэ үеэр Цэргийн албанд татагдсан дайчид Сүхбаатарын одонт, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Дорнод аймгийн тугандаа хүндэтгэл үзүүлсэн бөгөөд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид цэрэг, эх орны сэдэвтэй уран бүтээлээр ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ удаагийн хугацаат цэргийн албанд 14 сумаас цэргийн насны залуус хамрагдаж, Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги салбар, Сүхбаатар аймгийн анги нэгтгэлүүдэд хуваарилагдсан.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=32427
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих