Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол улс дахь Элчин сайдын яам, Оросын Шинжлэх ухаан соёлын төв, UBS телевиз хамтран зохион байгуулсан "Наша песня” орос дуу дуулаачдын уралдаанд манай аймгийн уран бүтээлчид оролцсон юм.
Өргөн цар хүрээ, ач холбогдол бүхий тус уралдаанд Чулуунхороот сумын Ерөнхий боловсролын сургуулийн "Улыбка” чуулгын гоцлол дуучин Б.Алтанзул түрүүлж шилдгийн шилдэг "ГРАН ПРИ” шагналын эзэн болсон бол, тус чуулгын дуучин М.Намуунзул тусгай байранд шалгарсан юм.
2012 онд байгуулагдсан найрал дууны "Улыбка” чуулгыг орон нутгийн зүгээс дэмжин ажилладаг. Улсын чанартай уралдаанд өндөр амжилт үзүүлсэн хоёр сурагчийг Засаг дарга М.Бадамсүрэн албан өрөөндөө хүлээн авч уулзан баяр хүргээд хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, урлагаар дамжуулан сурагчдад гоо зүйн боловсрол олгож байгааг үнэлээд цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийллээ.
"Наша песня” уралдааны тэргүүн байрын шагналт Б.Алтанзул ОХУ-ын аль ч сургуулийг сонгон суралцах эрх, 10 сая төгрөгөөр шагнуулсан бол М.Намуунзул "Артек” хүүхдийн зусланд амрах эрхээр шагнуулсан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих