Бид Дорнод нутгийнхаа Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 10 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулж, түүнийгээ 7 төсөл болгон хэрэгжүүлж байна.
Эдгээр 7 төслийн хүрээнд Дорнод нутгийн Аялал жуулчлалын үндсэн 7 маршрутыг боловсруулж, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Эргэлтэд оруулах аяллын маршрутын дагуу Төрийн зүгээс..
1. Байгаль, Түүх, Соёлын үзмэрүүдийн өнгө үзэмж, утга агуулгыг алдагдуулахгүйгээр сэргээх,
2. Аяллын зам, үзмэрүүдийг аймгийн хэмжээнд нэг хэмжээ загвартай стандартын шаардлага хангасан хаягжуулалттай болгох
3. Аяллын зам дагуух үйлчилгээний цэгүүдийг Төр - Хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах, тухайлбал нутгийн иргэдэд түшиглэсэн жуулчны бааз, отог, малчин өрхүүдийг зохион байгуулалтад оруулах гэх мэт бодлогын ажлуудыг үe шаттай зөв зохион байгуулах юм.
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих