ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины оролцон тоглосон баг сонирхогчдын хоккейн лигт түрүүлжээ. Улаан талбайн мөсөн гулгуурын талбайд зохион байгуулдаг уламжлалт "Хоккейн шөнө" лигт Оросын Ерөнхийлөгчийн баг 8: 5-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа. Хожлын гоолын талаас илүүг нь Путин оруулсан гэж Интерфаксын мэдээнд дурджээ. Путины багт Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, домогт тамирчин Павел Буре, Валерий Каменский, Сергей Федоров, Алексей Касатонов нар нэгджээ. Харин эсрэг багт Тула мужийн амбан захирагч Алексей Дюмин, тэрбумтан Геннадий Тимченко, Владимир Потанин, нэрт хөгжимчин Игорь Бутман зэрэг алдартнууд тоглосон байна.
Эх сурвалж: eagle.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33105
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих