Монголын хамгийн өндөр хүний нэг бол өндөр Гонгор /Гонгоржав/ юм. Ард олны дунд өндөр Гонгор хэмээн алдаршсан тэр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл, Архангай аймгийн зааг нутаг Багабулаг гэдэг газар 1880 оны эхээр төржээ.
Эцэг Пүрэв дархан хүн байсан бөгөөд Пүрэв дархны бүтээсэн бурхан одоо ч элбэг буй аж. Түүнийг Богд эзэн сонирхож зарлиг буулгаж Нийслэл хүрээнээ ирүүлж Улсын сангийн даамлаар /даргаар/, зааны маллагчаар ажиллуулж байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа түүнийг Гаалийн хороонд байцаагчаар хэсэг хугацаанд ажиллуулсан байна.
Түүний
биеийн өндөр, бяр чадлын талаар домог болсон хууч яриа хөөрөө, гадна
дотно хүмүүсийн бичиж үлдээсэн тэмдэглэл, дүрс зураг цөөнгүй байдаг.
Тэрбээр 4 хүүхэдтэй байжээ. Түүний 2 охины нэг нь Жаргалант суманд аж
төрж байна. Нөгөө охин Г.Бүдханд сэрүүн тунгалаг байхдаа 1997 оны намар
ингэж хуучилсан байна.
Аавын эцэг Пүрэвийнх олон хүүхэдтэй
айл байсан гэдэг. Аав тэдний 3 дахь хүүхэд нь юм. Аав багадаа тийм ч
өндөр байгаагүй, харин гарын сарвуу урттай байсан гэдэг. Аав хоол их
иддэг болохоор тvvнийг жаахан шоолонгvй байжээ. Тиймээс аав жинчин
дагаад Их Хүрээ явчихсан гэсэн. Хүрээнд очоод нэлээд удсан юм байх.
Нэг өдөр зах дээр явж байтал нэг хүн ирж, чамайг Богд хаан аваад ир
гэсэн гээд дагуулаад явж гэнэ. Ордныхон аавын биенд тохирсон хувцас
хийлгэж, бүрэн хувцаслаад, минжин малгай өмсгөж өгсөн гэдэг. Нэлээд
удсан хойно хоёр лам дахин ирж, дагуулан айлд очин, нэгэн эмэгтэйтэй
уулзуулжээ. Богд эзэн: Та хоёрын заяа төөрөг таарах учир айл гэр бол
гэсэн хэмээжээ. Аавыг ингэж Богд хаан гэрлүүлсэн гэдэг. Миний ээж их
уран хүн байсан. Богд эзний малгайг оёдог байсан гэж ярьсныг тухайн
үед Ардын эрх сонинд нийтэлж байжээ.
Монгол Улсын Ерөнхий Сайд Төгс-Очирын
Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос Улсад 1913 онд айлчилахад
П.Гонгор бүрэлдэхүүнд нь орж явж байжээ. 1920-иод оны үед Монголд
шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын эрдэмтэн Рой Чэпмэн Эндрюс
Гонгортой уулзаж зургийг нь авч, өндрийг нь хэмжиж 2 метр 36 см гэж
тодорхойлжээ. Зарим судлаачид үүнээс өндөр байсан гэж үздэг. Үр
хүүхдүүдийнх нь ярьж байснаар 50 шахам насандаа 1920-иод оны эцсээр
нутаг усандаа нас баржээ. Хосгүй өндөр байсан тэр моринд мордохдоо
дөрөөлөлгүй хөлөө шууд давуулаад мордчихдог байж. Түүний эдэлж
хэрэглэж явсан хэт хутга Унгар улсын музейд байсныг тус улсад элчин
сайдаар сууж байсан М.Жамсран 25 мянган форинтоор худалдан авч, улсын
төв музейд өгсөн гэдэг. Хэрэглэж байсан нэг мөнгөн аяга нь түүний ач
болох хүүхдийн зохиолч Д.Даваанямд хадгалагдаж байгаа ажээ.
Гонгор дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр хүн болох АНУ -ийн иргэн Роберт Уодлоугоос өндөр байсан гэсэн мэдээ байдаг.
Тэрээр Сайн ноён хан аймгийн бөхийн сорилгыг тэргүүлэн явуулдаг, даншгийн начин цолтой сайн бөхчүүдийн нэг байжээ. Тэрээр :
1.Хэвт ёсны төрийн гуравдугаар /1911/
онд Халхын дөрвөн аймаг, шавь таван газар нийлж Очирдарь богд гэгээн
танаа гавжийн дамжаа барьсан ба ээлжийн Бат-Оршил /даншиг/ өргөж
наадам үйлдэн 1032 бөх барилдахад, Их шавь сангийн дарга өндөр Гонгор
-Гурвын даваанд Түшээт ханы Шаравыг
-Дөрвийн даваанд Сайн ноёнханы Далай вангийн Туваанжанцанг
-Тавийн даваанд Жанжин Чин вангийн Даваасүрэнг
-Зургаагийн даваанд Их шавийн Уламбаяр арсланг давж начин
цолтой болоод Их шавийн Галсанравжаа /Их Монгол Шаравжамц/ арсланд унажээ.
2.Олноо өргөгдсөний төрийн хоёрдугаар онд /1912/ Шашныг тэтгэгч их Богд хаан хайрхан, хан хэнтий уулсыг тайж, шавь, дөрвөн аймаг тавуул нийлж билэгт ёсоор наадам үйлдэн 136 бөх барилдахад Их шавийн Гонгоржав начин нэг давж хоёрын даваанд Сайд жанжны Эрдэнэ далай вангийн Ядамд унажээ.
3.Мөн 1912 онд Очирдарь Богд гэгээн хаан танаа Бат-Оргил /даншиг/ өргөж билгэтэй ёсоор наадам үйлдэн 136 бөх барилдахад Их шавын Гонгоржав начин 3-д сайн ноёны засаг Чүлтэмийн Цэдэнг, 4-д Сэцэн ханы Дархан гүний Дэндэвийг, 5-д Түшээт ханы гүн Донидын Батжаргалыг тус тус давж зургаад Түшээт ханы Дайчин вангийн Лувсандашид унажээ.
Мөн олноо өргөгдсөний дөрөвдүгээр /1914/ он есдүгээр сарын нэгнээс эхлэн албан зүйлд зориулсан мөнгөний данс хэмээх дэвтэрийн 26-р хуудсанд:
-Их сангийн дарга Өндөр Гонгор начинд энэ арван сарын цалинд тогтсон ёсоор олгосон 9 ланг өөрт нь олгосон, мөн 49-р хуудсанд Их сангийн дарга өндөр Гонгор начинд энэ арван нэгдүгээр сард 9 лан мөнгө олгосон тухай тус тус бичжээ.
Гонгоржав хожим өөрийн төрсөн нутаг Багабулагтаа очсон бөгөөд үймээний өмнөхөн 1931-1932 оны үед 49-тэйдээ таалал төгсчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих