"Зөвхөн хар амиа бодвол болох л бна. Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ. Ганц толгойгоороо дүүрье гэж бодлоо. Улсдаа зүтгэж яваад хайран залуу насаа алдах боллоо. Би их азгүй хүн юм..." Ж.Лхүмбийн эцсийн үг.
Лхүмбийн хэрэг гэдэг нь ЗХУ-ын талаас Монголыг зөвлөлтжүүлэх зорилгоор үүнийг эсэргүүцэж байсан монголын удирдагч нар болон бусад боловсрол мэдлэг бүхий монголчуудыг зохион байгуулалттайгаар хомроглон устгасан Их Хэлмэгдүүлэлтийг эхлэл болсон улс төрийн хэлмэгдүүлэлтийн хэрэг юм.
Ж.Лхүмбэ нарыг Японы цэргийн ерөнхий штабын шууд удирдлагын доор ажилладаг, СССР улсаас монголын харилцааг таслан салгахыг оролдож, нам засгийн удирдлагыг алж хороох бэлтгэл ажил хийж явсан 7 хуудас зохиомол хэрэг хүлээлгэн, 1934 оны 6 дугаар сарын 25-нд ДХГ-ын дэргэдэх Тусгай Комиссын 6 дугаар хурлаар 33 хүний хамт буудан алах ялаар яллаж, амийг нь хороосон байна.
Лхүмбийн хэрэгт нийт 317 хүнийг холбогдуулан таслан шийтгэснээс 53 хүнийг буудан алах ялаар, 136 хүнийг 3-10 жилээр хорих, 126 хүнийг ЗХУ-д цөлөх ялаар шийтгэсний ихэнх нь буриадууд байсан байна.
Даваадорж Раднаасэд

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих