Эзэмшигч Монголбанкны Эрдэнэсийн сан. Пийсүү толгойтой, чун гартаам. Энэ хөөргийг VIII Богд Жавзандамба хутагтын 25-ны сүүдэр тохиосон баяраар нутгийнхан нь бэлэглэж байжээ. XVIII зуун
Хүн хүнээ,тэр дундаа ахас, ихсээ хүндлэх ёс цагийн уртад өөр өөр өнгө төрхөөр баяжин бидний үед хүрч иржээ. Нүүдэлчдийн өв соёл, тэр дундаа биет өвд олон зүйл нэмэгдэн зан үйл болон шингэж хадгалагдсан байх юм. Малд явж байгаа хоёр хүн худаг дээр тааралдаад гутлынхаа түрийнээс гаансаа, тамхиныхаа уутыг бүснээсээ сугалан тамхийг нь асаасан гаансаа сороод соруулыг нь ханцуйгаараа шувтраад хоорондоо солилцон мэндэлж харагддаг. Ийм ерөнхий зураглал хөдөө нутагт элбэг тохиолдоно. Гэхдээ одоо гаансаар тамхи татах, тамхилах хүний тоо маш их цөөрсөн юм билээ.
Монголчуудын гаансаар тамхилж мэнд усаа мэдэлцэх уламжлал ёсон XVII зуунаас хөөрөг зөрүүлэн тамхилах ёс зан үйлээр өргөжсөн гэж түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ.Мэнд усаа мэдэх, ахас ихсээ хүндлэхдээ ур ухаан зарж хийсэн хөөрөг, гаанс гэх мэт үнэт эрдэнийн чулуун зүйлийг ашиглах болсон нь хүнлэг, элгэмсэг сэтгэлээр хүн хүндээ хандаж байгаа нэг илэрхийлэл аж. Хөөрөг зөрүүлэн сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаах нь ойлголтоо нэгтгэх, зам мөрөө тэгштгэх эрхэм зүйлийн нэгболон уламжлагдсан аж.
Монголчууд хөөрөгний толгой, нуух, халбаганд өндөр ач холбогдол өгдөг байна. Толгойг шүрээр хийх бөгөөд шүр нь улаан хүрэн өнгөтэй, од олонтой байвал илүү сайнд тооцно. Энэ нь дэлхий нийтэд шүрийг үнэлэх үнэлгээтэй дүйцдэг ажээ. Тийм учраас "хөөрөгний сайн толгойдоо ........ сайхан бөгсөндөө” гэсэн хэлц үг гарсан бололтой. Ер нь XVIII-XIX зууны үед хөөрөгний толгой ихэвчлэн амных нь диаметрийн талтай тэнцэхүйц өндөртэй байжээ. Харин энэ зуунд хөөрөгний толгойг өндөр байлгах хийц давамгайлж байгаа аж. Гэхдээ хөөрөгний хийцийн оргил үеийг XVIII-XIXзуун гэж үздэг. Энэ цаг үед дотортой хөөрөг хийж эхэлсэн аж. Дотортой хөөрөг гэдэг дотор тал, гадна талтайгаа адилхан өөгүй цэвэрхэн гөлгөр, гялгар байхыг хэлдэг байна.
Мэндлэх хүндлэх ёсны олон тулгуурын нэг нь болсон хөөрөг зөрүүлж тамхилах зан үйлийн талаар дурдвал ийм байна. Хүндлэх мэндлэх ёсны хүрээг тэлсэн энэ зан үйл дэлгэрээд дөрвөн зуун жил өнгөрчээ.
Дэлхий дахинд, тэр дундаа урд хөршид тараад байгаа аймшигт коронавируснээс урьдчилан сэргийлж энэ жилийн цагаан сарын битүүн(2020оны 2 дугаар сарын 23-27)-ээс шинийн дөрвөн хүртэл хот хоорондын замын хөдөлгөөнийг зогсоож хөл хорио тогтооно. Энэхүү төрөөс авч хэрэгжүүлж байгаа албадлагын арга хэмжээ мэндлэх хүндлэх ёсны олон тулгуурын нэг болсон хөөргөөр тамхилах зан үйлийг монголчуудыг хоорондоо үйлдэхгүй байхыг сануулсан цаг үеийн шаардлага гэлтэй. Энэ нь дээрх зан үйлийг шинэчлэх эхлэл байж болох юм. Эрхэм та хүнтэй хөөргөөр тамхилах гэж бүү яараарай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих