Дорнод аймгийн Онцгой комисс хуралдаж, Улсын Онцгой комиссын шийдвэрт үндэслэж нийт 12 асуудлыг шийдвэрлэв.
- Улс хот, хооронд, аймаг сум хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06 цаг хүртэл хязгаарлахаар боллоо.
- Аймаг, сумдын Хяналтын цэг, постууд үргэлжлэн ажиллана.
- Хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэндийн шалтгаан болон албан томилолтоор ажиллах нөхцөлд нэвтрэх зөвшөөрлийг аймгийн Шуурхай штабаас олгоно.
- Баар, караокены үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал бүрэн зогсоохоор болж. Харин Ресторан, кафены үйл ажиллагаанд цагийн хязгаарлалт хийж 20 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33690
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих