Улсын Онцгой комиссын 2020.02.26-ны өдрийн хуралдаанаар улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020.03.03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлалтыг сунгах шийдвэр гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хуралдаан хуралдаж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг зогсоох хугацааг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл сунгалаа. Мөн аймгийн комиссын шийдвэрээр Баар, Караоке-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдагаж ахуй нэгжүүдийг 2020.02.27-ны өдрөөс 2020.03.20-ныг хүртэл хугацаанд үйл ажиллагааг бүрэн зогсоох, Ресторан, Кафен чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийг дээрх хугацаанд 20:00 цаг хүртэл ажиллах цагийн хязгаарыг тогтоосон байна.
Өнөөдрийн байдлаар 23 хяналтын цэгт байнгын болон явуулын эргүүл хяналтанд нийт 93 алба хаагч 24 цагаар тасралтгүй үүрэг гүйцэтгэж байсныг 2020.02.27-ноос хяналтын цэг, хүн хүчийг нэмэгдүүлэн ажиллах шийдвэр гарсан бөгөөд иргэн таны төлөө цаг наргүй ажиллаж байгаа тэдний зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлж, сонор сэрэмжтэй хариуцлагатай байхыг анхааруулж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33691
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих