Монголбанкны алт худалдан авалтын хамгийн сүүлийн статистикт энэ оны нэгдүгээр сард Монголбанканд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс зургаа дахин, хоёрдугаар сард энэ тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Монгол банкны өнгөрсөн оны нэгдүгээр сард 597.1 кг алт худалдан авсан бол энэ оны нэгдүгээр сард 3557.6 кг-ыг авчээ. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард 95.9 кг-ыг авсан бол өнгөрсөн сард 952.5 кг-ыг худалдаж авсан байна.
Монгол банкинд алт тушаалт ийнхүү огцом өссөн нь хил хаасантай холбоотой юу гэх таамаглал байна. Учир нь алт тушаалт нэмэгдэх бус, эсрэгээрээ буурсаар байсан.
Гэтэл хил хаасан хоёр сарын хугацаанд тушаасан алтны хэмжээ арван жилийн дунджаас даруй 5-6 дахин их, 2000-3000 кг-аар нэмэгдсэн байна.
Энэ нь хил хаагаагүй энгийн үед алтыг Монгол банкинд тушаахгүйгээр хууль бусаар хил давуулж, худалдаалдаг уу гэдгийг илэрхийлж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих