Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн нутаг Нарантолгойн орчимд энэ сарын 11-нд ой хээрийн түймэр гарчээ.
Энэхүү ой хээрийн түймэр ОХУ-аас хил давж орж ирсэн байна. Түймрийн дуудлагыг 13.00 цагийн орчимд Онцгой байдлын газарт ирүүлж, Баян-Уул сумын Гал унтраах анги, хилийн отрядын алба хаагчид, орон нутгийн иргэд бүхий 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласнаар, шөнө дунд бүрэн унтрааж хүлээлгэн өгсөн гэв.
Ойролцоогоор 200 гаруй га газар шатсан гэж урьдчилан тооцоолоод байна. Энэ нь он гарсаар ой хээрийн түймрийн анхны дуудлага аж.
Үндэсний шуудан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33832
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих