Их хурлын сонгуулийг (ер нь бүх шатны сонгуулийг ) НӨАТ-ын сугалаа шиг явуулдаг болгочих хэрэгтэй байгаа юм.Нэрээ дэвшүүлэх хүсэлтэй Монгол Улсын иргэн болох тэр овогтой тэр сонгуулийн ерөнхий хороо руу гар утаснаасаа регистрээ мессэжээр явуулаад гүйцээ.Сугалааг орон даяар телевизээр хатуу хяналттайгаар ганц удаа цацна.Элдэв зардал чирэгдэл,сонгуулийн шоу,тэнгэрийн гоё амлалтууд,намын хандив хэрэггүй.Худлаа үнэн мөрийн хөтөлбөр шаардлагагүй.Улс төрийн нам гэх гэмт хэргийн бүлэглэлүүд ч хэрэггүй.Өлсгөлөн хүмүүс луйварчдад будаа гурилаар эх орон,хувь заяагаа худалдах боломж ч гарахгүй.Их хуралд гарч ирсэн хүмүүс шаардлага хангахгүй бол 6 сарын дотор тойргийн иргэдийн хүсэлтээр татаж,дахин сугалаа явуулж болно.
Тавигдах шаардлага:
Сугалаанд оролцох иргэн урьдчилаад ДНХ-ийн шинжилгээнд орж цэвэр Монгол гентэй нь батлагдсан байх,
Өөрөө болон эцэг эх,төрсөн ах дүүс нь өмнөх гучин жилд төрийн дээд албан тушаалд ажиллаж байгаагүй байх,
35-аас 65 насны төлөвшсөн,гэмт хэрэгт орооцолдож байгаагүй,эх орондоо боловсрол эзэмшсэн байх,
Эрүүл мэндийн иж бүрдэл шинжилгээгээр ажлаа хийх чадвартай нь нотлогдсон цоо эрүүл,хуулийн хариуцлага үүрэх чадвартай байх.
Үр дүн:Гучин жил улс орныг бузарласан хог шаарууд нэг мөсөн зайлуулагдана.Ямар ч эрсдэлгүйгээр,цус урсгахгүйгээр хувьсгалт өөрчлөлт хийнэ.Гарч ирсэн хүмүүст нэг ч эрлийз хурлийз,Хятадаас хамааралтай хүн байхгүй болох тул хэний ч хараат бишээр шударга ажиллана.Өмнөх бүх луйварчдыг шийтгэж хөрөнгийг нь хурааж ялыг нь цайтал эдлүүлнэ.Эх орондоо үйлдвэрлэж чадах бүх бараа материалын импортыг зогсооно.Луйвардуулсан орд баялаг,үйлдвэр аж ахуйн газруудаа ард түмний мэдэлд буцааж авна.Аж үйлдвэрийг 3-5 жилд хөл дээр нь босгоно.Үндэстний сэтгэл санааг сэргээж харьд байгаа Монголчуудаа татна.
Жич:Цэцэрлэгийн хүүхдийг элсүүлэх сугалаанд хэн ч гомдоллож байгаагүй тул энэ нь Монголд тохирох цорын ганц хувилбар байхыг үгүйсгэх аргагүй юм.
Х.Батжаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих