
Ховд аймгийн хөдөөгийн 62 багийн Засаг дарга уржигдраас мотоциклиор албаа залгуулах боллоо. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тэднийг унаатай болгож, Орон нутгийн хөгжлийн сангийн 49 сая төгрөгөөр, БНХАУ-д үйлдвэрлэсэн "Шандас” мотоцикль авч өгсөн нь энэ.
Төр, иргэн хоёрын гүүр болж ажилладаг багийн Засаг дарга нарыг унаажуулсан нь сайн хэрэг. Гэвч манайх шиг сум байтугай аймгийн төвдөө ч хатуу хучилттай зам гэхээр юмгүй улсад БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль тохирохгүй унаа гэдэг нь батлагдсан. Тоо дурдахад, энэ оны эхний улиралд 17 хүн мотоциклийн ослоор амиа алдаж, 38 хүн бэртжээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 200 гаруй хүн амиа алдаж, мөн төдий тооны хүн бэртэж гэмтэн, хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Өвөрхангай, Булган, Ховд, Завхан, Говь-Алтай аймагт мотоциклиос үүдэлтэй нас баралт хамгийн өндөр байгаа аж.
Гэтэл Ховд аймгийн удирдлага багийн Засаг дарга нараа мотоцикльтой болгосон нь, тэднийг үхэл рүү нь түлхэж байгаа мэт санагдсаныг нуух юун .
Э.Цэцэг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих