Төрийн алба хаагчид томилолтоор ажиллах болон бусад үед архидан согтуурвал хатуу хариуцлага тооцно гэж аймгийн Онцгой комиссын хурал дээр анхаарууллаа. Энэ сарын наймны өдөр Дорнод аймгийн нутгаар ОХУ-тай хиллэдэг Ульхан боомтын ажилтнууд УОК-оос гаргасан баяр ёслол тэмдэглэхийг хориглох шийдвэрийг зөрчиж, архидан согтуурсан үедээ хоорондоо муудалцаж, Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм.
Онцгой комиссоос хол хорионы үед тогтоол шийдвэрийг биелүүлээгүй Гаалийн газрын болон МХГ-ын улсын байцаагч, Хил хамгаалах байгууллагын алба хаагч, Гадаадын иргэн харьяатын ажилтан нарт тухайн байгууллагын удирдлагууд арга хэмжээ тооцож, эргэж мэдэгдэхийг үүрэгдэв. Түүнчлэн ахуйн хүрээн дэх архидалт төдийлөн буурахгүй байгааг ч Цагдаагийг газраас анхааруулсаар байгаа. Ард иргэдийг энэхүү онцгой нөхцөл байдлын үед дэг журамтай, ухамсартай байхыг уриалж байна. Ахуйн архидалт 30-40 насныхан дунд их байгаа аж.
Д.Дэлгэрмаа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33975
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих