Никарагуа улсын хөлбөмбөгийн цорын ганц хувийн клуб “Диаранген”-ы тоглогчид өчигдөр талбай дээр амны хаалт, бээлийтэй гарч тогложээ. Тэд энэ үйлдлээрээ АШТ-ийг үргэлжлүүлсээр байгааг эсэргүүцсэн аж. Никарагуа улс цар тахлын үед хөлбөмбөгийн тэмцээн уралдаанаа зогсоолгүй үргэлжлүүлж байгаа цөөхөн улсын нэг юм. Тэднээс гадна Беларусь, Бурунди гэх мэт цөөн улс л тэмцээнээ үзэгчгүй явуулж буй. “Манай багийнхан цаашид тоглохыг хүсэхгүй байна. Тэд маш их айж байгаа, бид ч тэднийг сайн ойлгож байна. Тиймээс бид АШТ-ийг зогсоохыг шаардаж байгаа юм. Харин олонх үүний эсрэг байна” гэж багийн ерөнхий дасгалжуулагч Серхио Салазар өгүүлжээ. Никарагуад “ковид19” халдварласан таван тохиолдол гарч, нэг хүн нас бараад багаа юм. Гэхдээ хөрш зэргэлдээ орнуудад нь байдал маш ноцтой, Гондураст 219 хүн өвчилж, 14 хүн нас барсан бол Сальвадор, Коста Рикад 41, 375 тохиолдол гарч, тус бүр хоёр хүн нас баржээ.
Х.Батсайхан
Эх сурвалж: eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих