Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тодорхой зөвлөмжүүдийг гаргаж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг уриалж буй энэ үед сонгуультай холбоотой олон нийтийн цугларалт, бөөгнөрөл үүссэнээр халдварын өвчлөлийг хяналтаас алдах, улмаар сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
2020 оны 03-р сарын 25-ны өдөр ард түмэндээ хандан уриалга гаргаж,
· 2020 оны 04-р сарын 07-ны өдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож, гаргасан уриалгаа тайлбарлах замаар үг хэлсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас сонгуулийг товлосон хугацаанд нь явуулах нь зүйтэй эсэх асуудлаар өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтийн дунд санал асуулга явууллаа.
Санал асуулгыг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18:00 цагт эхлүүлж, 4 дүгээр сарын 13-ны 12:00 цагт хаав.
“Дэлхий нийтийг түгшээсэн коронавируст цар тахлын үед та эрсдэлд орж 2020 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх үү?” гэсэн асуултад санал асуулгад оролцсон 31,935 хүний 52 хувь нь өгөхгүй гэж хариулсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих