Өнгөрсөн лхагва гарагт объектийн гал түймрийн нэг, зөрчлийн тав, аврах ажиллагааны нэг дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Объектийн гал түймрийн тухайд, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, ШУ ТИС-ийн нэгдүгээр байрны дөрвөн давхарт гал гараад байна гэсэн дуудлага иржээ. Тус дуудлагын дагуу аврах гал унтраах 10 дугаар ангийн I тасгийг гаргахад 2х3 метрийн хэмжээтэй өрөөний ширээн дээр суурин утасны төхөөрөмж, эд зүйл шатаж байсныг унтраажээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлын III байранд гал гараад байна гэсэн дуудлагын дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн II тасгийг гаргахад эзэнгүй айл цахилгаан тогоо залгаатай орхисныг аюулгүй болгожээ.
Тиймээс иргэд цахилгаан утас, хэрэгслээ анхаарал болгоомжтой ашиглаж галын аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих