Сонирхуулахад, Баянтүмэн тасаг нь одоогоос 81 жилийн тэртээ байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үеийн хилийн цагийн байдлаас шалтгаалж, улсынхаа хил хязгаарыг хамгаалахын тулд Монгол-Зөвлөлтийн Засгийн газрын хамтарсан шийдвэрээр Эрээнцав-Баянтүмэнгийн өргөн царигийн 238 км төмөр замыг барьж ашиглалтад оруулж байжээ. Өнөөдрийн байдлаар 240-өөд алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ачаа, зорчигч тээврийн хэсэг, зүтгүүрийн депо, зам анги, холбооны болон авто хэсэг, барилга орон сууц, цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын тасаг гэсэн долоон нэгж, хэсэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнгөрсөн намар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ Сайншандаас Чойбалсан хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтыг хоёроос гурван жилийн хугацаанд хийнэ гэж мэдэгдсэн. Ингэснээр Баянтүмэнгийн төмөр зам улсынхаа төвийн сүлжээнд холбогдох боломж бүрдэх юм.
Д.Дэлгэрмаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих