Монгол
Улсын хүн амын 69% нь 15-64 насны идэвхитэй хүн амд харьяалагддаг.
15-34 насны залуучууд нийт хүн амыг 39.4%, хүн амын 56,6% нь аймгийн
төвүүдэд, томоохон хотуудад амьдардаг ба Дорнод аймагт 2013 оны жилийн
эцсийн байдлаар 75101 хүн ам, үүнээс хөдөлмөрийн насны 44555 /15-59 нас/
иргэн үүнээс 25372 /14-35нас/ залуучууд, Хэрлэн суманд хөдөлмөрийн насны 24994 /15-59 нас/ иргэн, байна.
Иймд залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх бодлогыг дэлхий нийтээр баримтлах боллоо. Залуучуудын санаа бодлыг сонсож, шийдвэр гаргах болон хөгжлийн үйл явцад тэдний идэвхтэй санаачилга, дуу хоолой, оролцоог хангах, эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаатай холбоотойгоор 2014 оны 06 дугаар сарын 11-нд Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас, залуучуудын хөгжлийг дэмжих талаар холбогдох байгууллагуудтай хамтран 50 гаруй залуусын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэрлэн сумын "Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-т санал авах энэхүү хэлэлцүүлэгт аймгийн Монголын залуучуудын холбооны Дорнод аймаг дахь салбарын удирдлагууд, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, холбогдох албан тушаалтнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын байгууллагынхан болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцов. Улс эх орны ирээдүй хойч үе болсон залуучуудын хөгжилд холбогдох байгууллагууд, ямар оролцоотой байх талаар ярилцсан нь энэ удаагийн хэлэлцүүлгийн гол онцлог байлаа.
Хэлэлцүүлгээр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшлийн өнөөгийн байдал, судалгаа дүгнэлтийг танилцуулж, аймгийн монголын залуучуудын холбооны тэргүүн Амартүвшин илтгэл тавьж мэдээлэл өгсөн юм. Оролцогчид залуучууд хөгжлийг дээшлүүлэхэд боловсролын байгууллага, залуучуудын өөрсдийн оролцоо болон орон нутгийн бодлого гэсэн үндсэн чиглэлээр хэлэлцүүлгээ өрнүүлж байв. Залуучууд аймгийн хэмжээнд энэ чиглэлээр дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдлээ. Монголын залуучуудын холбооны Дорнод аймаг дахь салбарын тэргүүн залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг тогтмол дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Хэрлэн сумын Засаг Даргын Тамгын Газар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих