"Нүүдэлчин Монгол цахим сүлжээ ковидын эсрэг тэмцэнэ” төсөл Дорнод аймагт хэрэгжиж байна.Орчин үеийн дэвшилтэт технологи цахим сүлжээг ашиглан малчдын нийгмийн тулгамдсан асуудлаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, санал асуулга явуулах, мэдээлэл солилцох урсгалыг сайжруулах зорилгоор уг төслийг эхлүүлжээ.
Төслийн удирдагчЛ.Лхагвасүрэн малчдад чиглэсэн дотоод гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийнтаванжилийн туршсудалгаа хийж байгаа юм. Дорнод аймаг улсын хэмжээнд дээрх төслийг хэрэгжүүлж буйхоёрдахь аймаг бөгөөд бүх сум, багт хүрч ажиллана.Төслийг амжилттай хэрэгжүүлснээрцахим сүлжээний хамтран ажиллаж буй хамтын сүлжээ үүсэх,малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцох сүлжээг бий болгох, малчдын хүүхдийн сурах орчин, боловсролын хүртээмж, мэдээллийнурсгал, сүлжээ сайжрах, төрийн бодлого шийдвэрт малчидөөрсдийн дуу хоолойг хүргэдэг болох, малчид хамтран малын түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүнийг борлуулах сувгийгбий болгох боломжтойг онцолж байв. Энэхүү төслийгКовид-19 цар тахлын үед эхэлж байгааучирсумдын Эрүүл мэндийн төвүүдэдиж бүрэн хамгаалалтын хувцас, амны хаалт, гар ариутгагч зэрэг шаардлагатай эмнэлгийн хэрэгслийгтөслийн багаас хүлээлгэж өгчээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих