Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь аймгийнхаа иргэдийн эрсдэлийг хариуцан ажилладаг даатгалын байгууллага юм.
Нийгмийн даатгал нь...
1. тэтгэврийн даатгалын сан,
2. тэтгэмжийн даатгалын сан,
3. эрүүл мэндийн даатгалын сан,
4. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан,
5. ажилгүйдлийн даатгалын сан гэх 5 сантай бөгөөд эдгээр сангаа Дорнод аймаг дахь арилжааны 5 банкинд байршуулж, улмаар даатгуулагч иргэддээ олгох эрсдэлийн даатгалын мөнгийг тухайн банкуудын харилцах дансаар дамжуулан илгээж байна.
Өнөөдөр бид Дорнод аймаг дахь Хас, Голомт, Төрийн болон Хаан, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж даатгуулагч иргэн тус бүрийг банкны карттай болгох, тэтгэврийн мөнгийг сар бүрийн 1ний өдөр, өдөрт нь багтаан даатгуулагчийн дансанд шилжүүлж байх, улмаар цахим үйлчилгээг бүрэн ашиглах, нэвтрүүлэх, банкны болон даатгалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцан мэдээлэл солилцож 2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөгөө ярилцлаа.
ДОРНОД АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35237
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих