Өмнө нь Дорнод аймагт 20 гаруй сүүний чиглэлийн ферм үйл ажиллагаа явуулж байсан бол өдрөөс өдөрт цөөрсөөр өнөөдрийн байдлаар 4-5 ферм үйл ажиллагаагаа улирлын чанартай явуулж байна. Энэ нь аймгийн иргэдийг эрүүл, цэвэр сүүгээр бүрэн хангаж чадахгүй байна гэж үзэн сүүний чиглэлийн фермүүд "Дэвшил” ТББ байгууллагыг байгуулаад байна.
Тус төрийн бус байгууллага тэжээлийн үйлдвэр, хадлангийн үйлдвэртэй "Сүүний нэгдсэн цогцолбор” байгуулах саналыг аймгийн Засаг даргад уламжилснаар дэмжигдэн, аймгийн ард иргэдийн сүүний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор "Сүүний үйлдвэр байгуулах ажлын хэсэг”-ийг байгуулан, өнөөдөр /2020.01.19/ анхдугаар хуралдаанаа хийлээ.
Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэг сүүний үйлдвэр байгуулах боломж, нөхцөл, зах зээлийг судалж, хаана, хэрхэн байгуулах, иргэдэд сүүг хэрхэн хүргэх, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн судлах юм.
Ирэх долоо хоногт иргэд, малчид, аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулсан цахим хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35240
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих