Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Силикат” хорооллын барилгаас эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2021.02.14/ 17:01 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:06 цагт очиж тус сумын харьяат иргэн 36 настай эмэгтэй Н-г Хуучин тоосгоны үйлдвэрийн барилгаас үсрэх гэж байсныг буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг завджээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих