Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр халдвар бүртгэгдээгүй аймгуудыг ногоон түвшин ангилалд оруулж өнөөдрөөс хэвийн горимд шилжиж байна. Гэхдээ жагсаал цуглаан хийх, спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласан хэвээр байгаа бөгөөд хэрвээ жагсаал цуглаан хийх бол заавал ПСР шинжилгээнд хамрагдах ёстой байна. Хэдийгээр ногоон түвшин ангилалд орсон ч нийслэл хотод коронавирүсийн халдвартай, эрсдэл өндөр байгаа тул Хөлөнбуйрын постын хяналт шалгалт хэвээр байх юм байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35293
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих