Сирийн хилээс 60 км зайтай орших Талль-Афар дахь цэргийн нисэх буудлыг суннитууд эзэлсэн гэдгийг Иракийн Армийн удирдлага баталгаажууллаа. Талль-Афараас холгүй Сирийг Иракийн хоёр дахь том хот Мосултай холбодог автозам байдаг учраас стратегийн хувьд тун чухал бүст тооцогддог юм.
Ирак дахь "Би Би Си"-гийн сурвалжлагчийн хэлснээр уг нисэх буудлыг алдсан нь Мосулийг эзэлсэн суннитуудын эсрэг энэ сард томоохон дайралт хийхдээ ашиглана хэмээн тооцоолсон эрх баригчдын хувьд хатуухан цохилт болжээ. Өнгөрсөн ням гаригт "Ирак Левантагийн лалын улс" бүлэглэлийн дайчид Иорданы хилээс 150 км-т байдаг Рутба хотыг эзэлсэн бөгөөд Иордан болон Сирийн хил дээрх Иракийн хилийн хоёр ч постыг өөрийн болгожээ.
ӨДРИЙН ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих