Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, сумдын Засаг дарга нартай 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, "Дорнод сэргэн мандалт” аймгийн хөгжлийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, биелэлтийг дүгнэх юм.
Сумдын Засаг дарга нарын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөндхог хаягдлын менежментийг өөрчлөх, "Тэрбуммод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхгэсэн гурван үзүүлэлтийг нэмж тусгасан байна.
Мөн 2022 оныг "Ёс зүйг дээдлэх жил”болгон зарласантай холбогдуулж авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төрийн албан хаагчдын ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй тэмцэх зэргээр үр дүнтэй ажиллаж, хамтын ажиллагааны гэрээгээ хэрэгжүүлэн ажиллахыг чиглэл болгожээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих