"Би сувилагч” төсөлт уралдааны гуравдугаар шатанд 12 сувилагч шалгарчээ. Тэд энэ шатанд"Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ”гэсэн чиглэлээр наймдугаар сарын 10-ныг хүртэл оролцох аж. Тухайлбал,эмнэлгийн болон сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх,нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг хэвшүүлж төлөвшүүлэх, нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эх, нярай, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлэгтчиглэсэн гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээ,хүмүүнлэгийн олон талт ажлаар нийтэд чиглэсэн үйл ажиллагааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр сурталчлан таниулахюм.
Дээрх уралдаанд оролцогчдыг гуравдугаар сарын нэгнээс хорины өдрүүдэд бүртгэж, нэгдүгээр шатанд 18 сувилагч тэнцжээ.Шалгаруулалтын туршид цуглуулсан оноо,сүүлийншатны тусгай даалгаврын гүйцэтгэлд өгөх шүүгчдийн үнэлгээ, олон нийтийн санал асуулгын дүнгээр шилдэггурвансувилагчийг шалгаруулна гэв. Шилдэг сувилагчдадорон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлж тус бүр 20сая төгрөгөөр шагнаж урамшуулна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих