Харшлын өвчлөл жилээс жилд нэмэгдэх болсон. Тэгвэл иргэдийн дийлэнх нь ургамлын тоосонцроос харшилдаг. Дорнод аймгийн БОЭТ-ийн Арьсны тасгаар нэг жилд үйлчлүүлэгчдийн тал шахам хувийг ургамлын чанартай тоосонцрын өвчлөл эзэлж байна.
Орон нутагт харшлын сорил тавьдаггүй учраас иргэд яг юунаас харшилтайгаа мэдэхгүй байх нь элбэг. Зарим нь нийслэлийг зорьж, харшлын сорил шинжилгээ хийлгэдэг. Тиймээс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 200 иргэнд үнэ төлбөргүй харшил тодорхойлох сорил тавьж, зөвлөгөө өгч байна. Энэ хүрээнд иргэдэд сорил тавьж, хяналт, эмчилгээ хийн, онош тодруулах, урьдчилан сэргийлэх тандалт судалгаа хийх зэргээр холбогдох арга хэмжээг авч байна гэв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих