Голомт банк олон улсын платформ болон вэбсайтаас худалдан авалт хийдэг картын харилцагч нартаа зориулан 20%-ийн буцаан олголттой урамшуулалт аяныг зарлалаа. Та сонгогдсон платформуудын автомат сунгалт /Subscription/ үйлчилгээнд Голомт банкны VISA брэндийн картаа холбон төлбөр төлснөөр урамшуулалд хамрагдах боломжтой.
Энэхүү урамшуулал нь 2023.06.01-нийг дуустал үргэлжлэх ба урамшуулалд хамрагдахын тулд төлбөрөө төлөхөөс өмнө сонгогдсон платформуудын Subscription хэсэгт дараах картуудын аль нэгийг заавал холбосон байх шаардлагатай юм.
Хамрагдах картууд:
- Visa брэндийн кредит картууд
- Si дебит карт
- Premier дебит карт
Хамрагдах платформууд:
- Apple Music
- Spotify
- Netflix
- Kindle
- Zoom
Урамшуулалт аян үргэлжлэх хугацаанд 1 харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 100,000₮ байх бөгөөд буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 1 өдрийн дараа таны дансанд орох болно.
Та дараах платформуудад Голомт банкны картаа холбосноор цаашид хэрэгжих олон урамшуулалд хамрагдах боломжтой.
Голомт банкнаас гаргадаг VISA брэндийн болон бусад бүх төрлийн картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Харин VISA брэндийн картаараа олон улсад авч болох хөнгөлөлт, урамшууллын мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих