Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу энэ сарын 7-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна.
Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг 7 аймагт бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих