Парисын олимпын наадам дуусаагүй байгаа атал эхнээсээ тамирчдын хүртсэн медаль өнгөө алдаж, дайныг туулан өнгөрүүлсэн мэт хуучирч буй талаар шүүмжлэлд өртөөд эхэллээ.
АНУ-ын скейтбоардчин Найжа Хьюстон долоо хоногийн өмнө хүртсэн Олимпын хүрэл медаль нь өнгөө алдсаныг бичлэгээр харуулсан байна.
“Цоо шинэдээ бол энэ олимпын медаль үнэхээр гоё. Гэвч хөлстэй биендээ хэд хоног зүүгээд, найз нөхдөдөө үзүүлээд явахад нэг тал нь шууд өнгөө алдчихаж байх юм. Олимпын медалийн чанар базаахгүй юм аа. Уг нь их чанартай байх гэж бодсон. Гэтэл тийм биш юм. Магадгүй жаахан бүдүүлэг үг хэлж буй мэт санагдаж мэднэ. Гэхдээ энэ медалийнхаа чанарыг сайжруулмаар болжээ. Хэдхэн хоногийн дараа л дайн туулсан мэт хуучирчихаж байна шүү дээ” хэмээн Хьюстон өгүүлжээ.
Парисын олимпын наадмын алт, мөнгө, хүрэл медаль бүрт алдарт Эйфелийн цамхагийн жижигхэн хэлтэрхийг 18 граммын зургаан талт болгон суулгаж өгсөн. Нөгөө талд нь ялалтын дагина Никагийн дүртэй.
Энэ олимпын наадамд зориулж нийтдээ 5000 медаль урласан. Үүний 2600-г олимпын тамирчдад, 2400-г паралимпын тамирчдад гардуулах юм. Медаль бүр 530 граммын жинтэй, Chaumet брэнд урлажээ. 2012 оны Лондоны олимпоос хойш медалийг 85 миллиметрийн өргөнтэй байхаар стандарт тогтоосон байдаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих