Дорнод аймгийн Халхгол сумд өчигдөр /2024.08.29/ хоёр иргэн рүү морь дайрч, хазаж 47 настай эрэгтэйг хүнд гэмтээжээ. Нэг иргэний биеийн байдал хүнд Дорнод аймгийн төв эмнэлэг рүү шилжүүлсэн бол нөгөө иргэний биеийн байдал гэмтлийн зэрэг хөнгөн байгаа аж.
Энэ талаар бид тус сумын эрүүл мэндийн төвөөс тодруулахад, “47 настай эрэгтэйд бид анхны тусламж үзүүлээд аймгийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Биеийн байдал хүнд байгаа. Дөрвөн мөчийг хазаж хүнд гэмтээсэн. Манайд нэг эрэгтэй эмчлүүлсэн. Морийг эзэн аваад уясан гэсэн. Өөр мэдээлэл алга байна” гэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих