Прокурорын байгууллага 8 дугаар сарын 26-30-ны хооронд хэрэг бүртгэлтийн 40607, мөрдөн байцаалтын 2680 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 545 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 232 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
- Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал,
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 111,
- Өмчлөх эрхийн эсрэг 53,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 44,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13,
- Авлига, албан тушаалын 6,
- Хүний амьд явах эрхийн эсрэг 3,
- Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 1
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн албан тушаалтан Д.М эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий сурагчдыг ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцуулсны хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Г.Г, Ц.Б, Г.Г нар нь тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд,
- Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас иргэн О.Б, Ч.З нар нь түүх соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулж, БНХАУ-ын иргэн В.Х-д худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=37894
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих