Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын дайны ялалтын 85 жилийн ой тохиож буй. Ойг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр манай улсад айлчилж байна. Иймд уншигч та бүхэн Халхын голын байлдааны тухай 24 баримтыг хүргэж байна.
БАРИМТ 1“Халх голын дайн” Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт 1939 оны 5-р сарын 11-нээс 09 сарын 16-ны хооронд буюу дөрвөн сар үргэлжилжээ.
БАРИМТ 2Дайн БНМАУ, ЗХУ-ын нэгдэл, Япон болон Манж го улсуудын хооронд болсон юм.
БАРИМТ 3Энэ дайн эхэлсэн шалтгааныг БНМАУ-Манж го улсуудын хилийг баруун тийш шилжүүлж Халх голоор тогтоох гэсэн байдаг.
БАРИМТ 4Гэсэн ч Халх голын дайныг өрнүүлсэн шалтгаан өнөөг хэр нь маргаантай хэвээр байна. Учир нь Япончууд аль эртнээс Монголын баялаг, газарзүйн байршилд нүд унагасаар ирсэн ба эзлэн түрэмгийлэх оролдлого байсан гэх таамаг бий.
БАРИМТ 5Япончууд Халх голын дайныг “Номонханы тулгаралт” гэдэг. Номонхан гэдэг нь Монгол Манжийн хил орчим дахь уул юм. Япончууд 1932 онд Хятадын Манжуурыг эзэлж Манж го улсыг байгуулсан бөгөөд тэд Хятадын Манж-Го, Монголын хоорондох хилийг Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байв. Харин Монголчууд Халх голоос зүүн чигт 16 километрийн цаана орших Номонхан тосгон хүртэлхийг газар нутгаа гэж үзэж байсан юм. Номонханы тулгаралт, Халхын голын дайн гээд байгаа нь ийм учиртай.
БАРИМТ 61935 онд Монгол-Манжийн хил дээр анхны зэвсэгт мөргөлдөөн болов.
БАРИМТ 7Улмаар 1936 онд ЗХУ, БНМАУ хоёр улс харилцан тусалцах тухай протоколд Маршал Чойбалсан гарын үсэг зуржээ.
БАРИМТ 8Зарлаагүй дайны гал 1939 оны тавдугаар сарын 11-нд Японы цэргийн хүч Номон хан уулын чиглэлд довтолсноор эхэлсэн бөгөөд тэд гуравхан хоногийн дотор Дунгар овоо хүртэлх газар нутгийг эзэлсэн юм.
БАРИМТ 9Төд удалгүй буюу тавдугаар сарын сүүлээр БНМАУ, ЗХУ-ын хамтарсан цэргүүд Япончуудыг хилээс хөөн зайлуулав.
БАРИМТ 101939 оны 7 дугаар сарын 2-нд Япончууд Халх голыг гаталж Баянцагаан уулыг эзэлжээ.
БАРИМТ 11Халх голын шийдвэрлэх тулалдаан 1939 оны долдугаар сарын 08-наас наймдугаар сарын 20-ны хооронд Баянцагаанд болсон байна.
БАРИМТ 12Баянцагаанд 1939 оны наймдугаар сард болсон шийдвэрлэх тулалдаан Халх голын дайны хувь заяаг шийдсэн гэдэг. Тиймээс энэ өдрийг Халх голын дайны ялалтын өдөр гэж үздэг юм.
БАРИМТ 13Энэ дайны шийдвэрлэх ажиллагааг ЗХУ-ын маршал Г.К.Жуков удирдсан байна. Тэрээр 1939 оны 6 дугаар сарын 5-нд Армийн ерөнхий командлагчаар томилогджээ.
БАРИМТ 14Халх голын дайн нь Дэлхийн түүхэнд дэх хамгийн том агаарын тулаан гэгддэг. Дайнд манай талаас 515 нисэх онгоц оролцсон бол Японы талаас 700 онгоц оролцсон юм.
БАРИМТ 151939 оны наймдугаар сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгдсөн байна.
БАРИМТ 16Улмаар 1939 оны есдүгээр сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулж есдүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цагаас дайны ажиллагаа бүрмөсөн зогссон түүхтэй.
БАРИМТ 17Оросын тусламж энэ дайны ялалтад шууд нөлөөлсөн. Харин Япон холбоотноо хэмээн найдаж байсан Герман нь Оростой “үл довтлох гэрээ”-г 1939 оны 8 сарын 23-нд байгуулсан нь хүчний харьцаа тэнцвэргүйжин бууж өгөхөд хүргэжээ.
БАРИМТ 18Дайны дараа Орос, Японы төвийг сахих гэрээгээр Япон нь Монголын хилийн бүрэн бүтэн, халдашгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээсэн байна.
БАРИМТ 19Дайнд БНМАУ, ЗХУ нийт 57000 цэргийн хүчтэйгээр оролцсон бол Япон улс нийт 75.000 цэрэгтэй байсан гэх мэдээлэл бий.
БАРИМТ 20Хохирол: БНМАУ, ЗХУ амь үрэгдсэн 7974, шархадсан 15251. Япон 8440 амь үрэгдсэн, 8766 шархадсан.
БАРИМТ 21Дайны дараа манай улсын газар нутагт өөрчлөлт орсон байдаг. Тодруулбал Мана уулын орчмын газар нутгийг Японд алдсан ба хожим Хятадын нутаг болсон юм.
БАРИМТ 22Халх голын дайнд тодорсон баатрууд: Морьт хорооны захирагч ахмад Дандар, Олзвой, Хаянхярваа, Нянтайсүрэн, Экей, Самдан зэрэг олон эрэлхэг захирагч, цэргүүд баатарлаг гавьяа байгуулж БНМАУ-ын Баатар цолоор шагнагдаж байжээ.
БАРИМТ 23Эл дайнд Дорнод аймгийн Халх гол сум хамгийн хүнд ачааг үүрсэн бөгөөд тулалдаан энэ сумын нутагт өрнөсөн юм.
БАРИМТ 24Ийм ч учраас Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Халх гол сумыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. Энэ жил 85 жилийн ой тохиож буй.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=37896
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих