2014 оны эхний хагас жилийн байдлаар манай аймгийн хэмжээнд нийт 398 хүн Хавдрын тасаг, кабинетын хяналтад байгаа бөгөөд эдгээрээс 100 гаруй хүн тогтмол хяналтад үзүүлэн эмчлүүлж байдаг юм.
Тайлангийн хугацаанд нийт 89 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнийг хорт хавдрын онош, үе шат, хавдрын эсрэг өвөрмөц эмчилгээ хийлгэсэн байдлаар харуулбал:
- Хорт хавдрын онош:
- элэгний анхдагч өмөн – 53 тохиолдол буюу 59.6%
- ходоодны өмөн – 10 тохиолдол буюу 11.2%
- улаан хоолойн өмөн – 4 тохиолдол буюу 4.5%
- хөхний өмөн – 4 тохиолдол буюу 4.5%
- умайн хүзүүний өмөн – 3 тохиолдол буюу 3.4%
- цус, тунгалагын өмөн – 2 тохиолдол буюу 2.2%
- бусад эрхтний өмөн – 13 тохиолдол буюу 14.6%
- Хорт хавдрын үе шат:
- Эрт үе - 23 тохиолдол буюу 25.8%
- Хожуу үе – 66 тохиолдол буюу 74.2%
- Хавдрын эсрэг хийсэн өвөрмөц эмчилгээ:
- Мэс засал, хими, туяа гэх мэт өвөрмөц эмчилгээ – 35 буюу 39.3%
- Хөнгөвчлөх буюу шинж тэмдгийн эсрэг эмчилгээ – 54 буюу 60.7%
Тайлангийн хугацаанд нийт 65 хүн хорт хавдрын улмаас нас барсан байна. Үүнийг хорт хавдрын онош, амьдарсан хугацаагаар нь харуулбал:
- Хорт хавдрын онош:
- элэгний анхдагч өмөн – 34 тохиолдол буюу 52.3%
- уушгины өмөн – 8 тохиолдол буюу 12.3%
- ходоодны өмөн – 5 тохиолдол буюу 7.7%
- улаан хоолойн өмөн – 2 тохиолдол буюу 3.1%
- умайн хүзүүний өмөн – 2 тохиолдол буюу 3.1%
- хөхний өмөн – 1 тохиолдол буюу 1.5%
- бусад өмөн – 13 тохиолдол буюу 20%
- Амьдарсан хугацаа:
- 1-6 сар хүртэлх хугацаагаар амьдарсан – 43 хүн буюу 66.1%
- 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар амьдарсан – 7 хүн буюу 10.8%
- 1 жилээс дээш хугацаагаар амьдарсан – 15 хүн буюу 23.1
Эдгээрээс дүгнэж үзэхэд манай аймгийн хүн амын дундах хорт хавдрын нийт өвчлөлийн 59.6%, нас баралтын 52.3%-ийг элэгний анхдагч өмөн дангаараа эзэлж байгаа нь бид элгээ хамгаалах, эрсдэлд өртөхөөс сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн өдөр тутмынхаа ажил, амьдралдаа дадал, хэвшил болгохыг зөвлөж байна.
Мөн нийт хорт хавдрын өвчлөлийн 74.2% нь хожуу үедээ оношлогдож, 60.7% нь шинж тэмдгийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд хамрагдаж, нас баралтын 66.1% нь тавилан хязгаарлагдмал 1 жил хүрэхгүй хугацаанд амьдарч байгаа нь иргэдийн дундах хорт хавдрын эрт үед илрэх шинж тэмдгийн мэдлэг хангалтгүй, ихэнх нь өвчнөө даамжирч хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандаж байгаатай холбож үзэж болохоор байна.
Иймд иргэд та бүхнийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл амьдралын хэв маягийг өдөр тутамдаа хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Хавдрын тасгийн эрхлэгч Г. Саранцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих