"Чийгийн улаан хорхой" гэхэзр монголчууд ярвалзаад ердөө ч тоодоггуй
цаг байлаа. Тэгтэл намайг " Үнэн" сонины эрхлэгч болоод нэг. их удаагүй
байтал нзгэн охин орж ирээд- Та надад Чехословак улсад очоод ирэх
томилолт өгч туслаач? гэж гуйв. Зүс царайг нь анх харж буй ул таних тэр
охины энэ угийг сонсоод гайхаж»
-Чи юм бичих санаатай юм уу? Сэтгүулч үү? гэсэн чинь
-Үгуй ээ! Би юу ч бичиж чаддаггүй гэв.
-Тэгээд яах гэж тийшээ явахыг хүсээд байгаа юм бэ гэвэл
-Чийгийн
улаан хорхой олж ирэх гэсэн юм хэмээж бүүр гайхах сэрэмжлэхэд хүргэх нь
тэр. "Арай л сэтгэхүйн гажигтай баймааргүй юм. Харахад эрүүл бололтой"
гэж би бодоод
-Чийгийн улаанаар яах нь вэ? Манайд байхгүй гэж үү гэсэн чинь тэр охин
-Чийгийн
улаан хорхой манайд бий. Тэгэхдээ Чөхословак улсад бүүр тусгайлан
үржүүлдэг юм. Тэрнээс нь авчрах гэж л ... хэмээн үгээ таслав.
-Авчраад яах, ямар ашигтай юм бэ гэсэн чинь тэр
-Авчраад үржүүлж, бордооны аж ахуй байгуулах гэсэн юм л даа гэв.
-Юу бордох хэрэгтэй вэ гэсэн чинь
-Гаэар тариалангийн сайн бордоо болдог. Хүнсний ногоонд бол чийгийн улаан шиг сайн бордоо байхгүй л дээ гэж тайлбарлав
Би тэр талаар дульхан мэдлэгтэй байсан тул урьдаар шалгахаар бодож уул нь надад тэр сздвийн ном байгааг санаад
-За чи маргааш ир! Өнөөдөр бид нар ажилтай байна гэтэл сонины дугаар ярилцахаар ажилтнууд маань гаднаас орж ирцгзэв.
Нөгөөохин
ч гарч одлоо. Сонин ярилцаж дугаарын төлөвлөгөө бэлтгэж байх үед нөгөө
золигийн чийгийн улаан хорхой үзэгдэх шиг болж самууруулаад болдоггүй.
Тэгээд ажлаас орой бууж гэртээ ирэзд номнуудаа онгичсон чинь ашгүй
гайхал "чийгийн улааны" тухай мэдээлэл олов.Тэгсэн чинь сэхээрэн
бодууштай юм оллоо. Хүмүүс ялангуяа тариалан ихтэй, газар багатай улс
орнууд тариан талбайгаа химижүүлэн, элдэв төрлийн урвалжсан бордоогоор
бордож тордсоор байгаад тэр нь хэтрээд хүнийг өөрийг нь бас "борддог"
болоод байгаа ажээ. Япон улсад, жишээ нь 1 га газарт 3 килограмм урвалын
(химийн) бордоо хэрэглэдэг болсноос үүдэлтэйгээр юуны урьд хүүхдүүдийнх
нь эрүүл мэндэд гэмтэй болж эхэлжээ.
Тэгэхээр нь химийн биш био бордоог хэрэглэхээр сэдэцгээж Калифорнийн чийгийн улаан хорхойг наяад оны эхээр (XX зуун) далайгаар хайрцаг хайрцагаар нь тээвэрлэн аваачих болж улаан хорхойны төхнологи худалдан авахад нэг тэрбум доллар зарцуупсны үр дүнд 1985 он гэхэд фөрмерууд нь тариа, ногоо, жимсний тариалангийн талбайгаа химийн бордооноос чөлөөлж, чийгийн улаан хорхойгоор цзвэршүүлэн авч чаджээ. Түүгээр ч барахгүй тариалах талбайгаа 17 хувиар хэмнэж чаджээ.
Чийгийн улаан хорхой дунжаар хагас грамм жинтэй атлаа нэг га газарт 500 мянгуулаа олширч чаддагаар барахгүй хоногт нэг хорхой өөрийнхөө биеийн жинтэй тэнцэхүйц хөрс шороог ходоод гэдсээрээ дамжуулан цэвэрлээд гаргачихдаг ажээ. Тэгэхээр 500 мянган чийгийн улаан хорхой хоногт 50 тонн хөрс шороог цэвэрлэчихдэг юм байна. Чийгийн улааны идэвхтай цэвэршүүлэх ажил нь 200 хоног үргэлжлэх боломжтой тул нэг га газрын 50 тонн хөрсийг ариутгах боломжтой юм байна. Түүний цэвэршүүлэн зүйл нь бордоо болдог тул хаягдалгүй, хоргүй, их ургацтай, ур ашигтайн хувьд байгалаас өөрөөс нь заяасан олз гэхээр зүйл ажээ. Харин чийгийн улаанаар борддог хөрсөнд химийн бордоо хийж болдоггүй хийвэл тэрхүү хорхойнууд үхчихдэг юм байна. Үхэр, адуу, гахай, шувууны баас, замаг, элсэрхэг хөрсний сапропөль, бичил биөт бүхий газарт чийгийн улаан өөрөө л үрждэг ажээ.
Ийм мэдлэг
мэдээллийг номноос олс маргааш өнөөх "чийгийн улаан" олж ирэх хүсэлтэй
охиныг ирэхэд нь бараг л эрх мэдлээ ашиглан тунд Чехословак улсад очоод
ирэх замын зардал олгох өргөдлийг нь цохоод өгчихөж билээ.
Удалгүй тэр охин (Дашбалдангийн Эрээнцэцэг) "чийгийн улаан олж" ирснээ мэдэгдэж хотын хаягдал нэгэн уурын зуухны нүүрс хадгалах тагзанд "Чийгийн улаан үржүүлэх" ажилдаа орсон юм. Тэрнээс нэг их удалгүй "Чийгийн улаан хорхойн бордоо" гаргаж хамгийн түрүүнд Комбинатын хавьд байх шинэхэн ногооны хүлэмжийнхэнд санал тавьсан чинь тэд шороо гээд дурамжхан байжээ, Харин хятадууд гуйдаг болжээ. Нэг өвгөн монгол өөрийнхөө хэсгийг бордоод сүүлд нь өндөр ургац авч сайн ажилтан гэгдсэн гэдэг юм. "Вермикультура" гэж алдрашсан энэхүү бордоог (Чийгийн улаан) "Монгол фермер" сургуулийн захирал Сүхээ ихэд ойлгож чийгийн улааны тухай ном хэвлүүлсэн билээ,
Л.ТҮДЭВ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих