Их
Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний
их баяр цэнгэл наадам Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ хурдан
хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. Газар газрын 318 шандаст
хүлэг бүртгүүлж, 307 хурдан үрээ мордож гарааны зурхайгаас эргэснээс
уясан эзэн унасан хүүхдийнхээ нүдний нулимс сэтгэлийн омогшлыг
төрүүлсээр хязаалан насны морьд барианы зурхайг гишгэлээ.
1. Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батзоригийн сартай хээр
2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бадраагийн хүрэн халзан
3. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн зээрд
4. Зууны манлай, Тод манлай уяач Даваахүүгийн хүү Баянбатын зээрд
5. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн хээр тус тус хурдаллаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих