Их Монгол Улсын 808, АХ-ын 93 жилийн
ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд 310 хүлэг
бүртгүүлснээс 289 үрээ уралдлаа. Цувааг танилцуулъя.
1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын
уугуул Бат-Очирын Цэрэнбалтавын хул. Хул үрээг Чулуунпүрэвийн
Түвшинжаргал хүү унаж түрүүлжээ.
2. Улаанбаатар хот Сонгинохайрхан
дүүрэг, "Хөх чоно” группын захирал, аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын
загал саарал. Саарал үрээг 14 настай Чогдонгийн юБямбажав унаж
хурдлуулжээ
3. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, ХААХҮЯ-ны дэд
сайд Цэвэгдоржийн Тувааны хул. Хул үрээг 13 настай Нэргүйн Мөнх-Эрдэнэ
унаж хурдлуулжээ
4. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Дашдэлэгийн
Сүхбаатарын хонгор халзан. Халзан үрээг 9 настай Сүхбаатарын Батхүү
унаж хурдлуулжээ
5. Төв аймгийн Сэргэлэн сумынуугуул, ЗХ-ний 232
дугаар ангийн уяач Ононгийн Батболдын Оч бор. Төрийн торгон сүрэг Оч бор
үрээг 9 настай Батбилэгийн Буяндэлгэр унаж хурдлуулжээ.
6. Өмнөговь
аймгийн Цогтцэций сумын уугуул Хүүгийн Түмэнбаярын буурал. Буурал үрээг
12 настай Буянхүүгийн Цэнгэлбадрах унаж хурдлуулжээ.
7. Төв аймгийн
Баянчандмань сумын уугуул Хүрэлийн Бат-Эрдэнийн хүрэн. Хүрэн үрээг 13
настайЭрдэнэ-Ундралын Мөнхням унаж хурдлуулжээ.
8. Төв аймгийн Зуунмонд сумын уугуул Батдоржийн Өнөрсайханы хул. Хул үрээг 13 настай Мөнгөнхүүгийн Чинбаяр унаж хурдлуулжээ.
9. Өвөрхангай
аймгийн Хужирт сумын уугуул, Шунхлай группын ерөнхийлөгч, аймгийн
Алдарт уяач Пүрэвийн Батсайханы Ембүү хээр. Хээр үрээг 9 настай
Дашбалбарын Бумчин унаж хурдлуулжээ.
10. Говьсүмбэр аймгийн Шивээговь
сумын харьяат, аймгийн Алдарт уяач Содмонголын Адъяасүрэнгийн зээрд.
Зээрд үрээг 14 настай Энхтайваны Итгэл унаж тус тус хурдлуулж уясан
эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.
эх сурвалж:todmagnai.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих